
Д.Пүрэвдаваа
Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, төгсөгч
“Миний бие энэ сургуулийн үндэс суурь нь болсон Монгол бизнес дээд сургуулийг 2002 онд төгссөн.Өнгөрсөн хугацаанд аж ахуйн нэгж байгууллагаас ажлынхаа гарааг эхэлж байлаа. 4 жил дүүргийн засаг даргаар ажилласан. Одоо Монгол улсын Ерөнхийлөгчийн орон тооны зөвлөхөөр ажиллаж байна. Надаас өмнө манай сургуулийн төгсөгч Отгочулуу мөн зөвлөхөөр ажиллаж байсан юм билээ. Би ямагт сургуулиараа бахархаж, баярлаж явдаг. Сургууль маань үйл ажиллагааныхаа хүрээг өргөжүүлж, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн
коридорт ажиллахаар бэлтгэгдсэн боловсон хүчин төгсгөх асар их ирээдүйтэй зорилт тавин ажиллаж байгаад баяр хүргэж, амжилт хүсье.”