-
INTERNATIONAL UNIVERSITY OF CHINA AND MONGOLIAADMISSION ONLINE SYSTEM
-
ХЯТАД МОНГОЛЫН ХАМТАРСАН ОЛОН УЛСЫН ДЭЭД СУРГУУЛЬЭЛСЭЛТИЙН ЦАХИМ БҮРТГЭЛИЙН СИСТЕМ
СЭТГЭГДЭЛ
Хоёр сургуулийн хамтарсан 3+1 хөтөлбөрт хамрагдаж Өвөрмонголын СЭЗ-ийн их сургуульд нэг жил суралцаж байна. Энд ирээд сайн багш, найрсаг хамт олны дунд, тав тухтай буудалд амьдарч, сэтгэл хангалуун байна. Энэ сургуулийн маш том, бие даасан оюутны хотхонд суралцах үнэхээр сайхан байна. Хятадын олон өөрийн орны хос дипломтой төгсөх сайхан боломж гарсанд туйлаас баяртай байгаа. Хамтарсан хөтөлбөрөөр сурах боломжийг олгосон сургуульдаа гүн талархал илэрхийлье.
Б. Баярсайхан

Би Өвөрмонголын Санхүү эдийн засгийн их сургуулиас “Эдийн засгийн коридор”-т ажиллах боловсон хүчин бэлтгэх хөтөлбөрт хамрагдаж, Монгол улсын манай сургуультай хамтарсан Олон улсын дээд сургуульд нэг жил суралцсан. Тус сургуулийн хичээл сургалтын ажил надад маш их таалагдсан. Багш нарын мэргэжил, сургалтын түвшин маш сайн. Сургуулийн сургалтын орчин, гадаад оюутны дотуур байр бүр маш гоё тааламжтай. Мөн энэхүү удааны тохиолоос би дахиж Монголд ирж магистрантурт суралцахаар шийдээд байна.
Урлаг

“Миний бие энэ сургуулийн үндэс суурь нь болсон Монгол бизнес дээд сургуулийг 2002 онд төгссөн.Өнгөрсөн хугацаанд аж ахуйн нэгж байгууллагаас ажлынхаа гарааг эхэлж байлаа. 4 жил дүүргийн засаг даргаар ажилласан. Одоо Монгол улсын Ерөнхийлөгчийн орон тооны зөвлөхөөр ажиллаж байна. Надаас өмнө манай сургуулийн төгсөгч Отгочулуу мөн зөвлөхөөр ажиллаж байсан юм билээ. Би ямагт сургуулиараа бахархаж, баярлаж явдаг. Сургууль маань үйл ажиллагааныхаа хүрээг өргөжүүлж, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорт ажиллахаар бэлтгэгдсэн боловсон хүчин төгсгөх асар их ирээдүйтэй зорилт тавин ажиллаж байгаад баяр хүргэж, амжилт хүсье.”
Д.Пүрэвдаваа

“ Ирэх жил оюутан солилцоогоор ӨМӨЗО-ны Санхүү эдийн засгийн их сургуульд суралцахаар явах гэж байгаадаа маш их баяртай байна. Хятад хэлний бэлтгэлээ сайжруулахад манай сургуульд ажилладаг Чэн Ён Лин багш тусалж дэмжиж байгаад талархал илэрхийлье. Манай хамтран ажилладаг Өвөрмонголын нэртэй их сургуулийн диплом давхар авахын тулд бид нар маш их зүтгэл чармайлт гаргаж суралцах шаардлагатайг сайн ойлгож, бэлтгэлээ хангаж байна.”
Б. Маралмаа

“ Би бол одоо Өвөрмонголын Санхүү эдийн засгийн их сургуульд сурч байгаа 4 курсийн оюутан юм. Монгол улсын CMIU олон улсын дээд сургуульд суралцсан нэг жилийн амьдралаа санахаар өөрийн эрхгүй дахин Монголд очиж суралцах хүсэл төрдөг. Яагаад гэхээр би олон юм таньж мэдсэн, их зүйл сурсан. Маш олон багш нар, найз нөхөдтэй танилцаж сайхан нөхөрлөсөн, мартагдашгүй дуртгал болж үлдлээ. Эцэст нь Өвөрмонгол, Монголын харилцаа улам гүнзгийрэн хөгжиж байгаад туйлаас баярладаг.”
Тала
